200 гаруй сая төгрөгийн зөрчил илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-10-02 17:00:22

Сэлэнгэ аймгийн Аудитын газраас "Засгийн газрын тусгай сангийн 2014 оны үйл ажиллагааны үр дүн" сэдэвт нийцлийн аудитыг хийсэн байна.

Уг аудитад Авто замын сан, дархлаажуулалтын сан, соёл урлаг хөгжүүлэх сангууд хамрагджээ. Аудитаар "Сэлэнгэ аймаг нь авто замын сангийн хөрөнгийг төвлөрүүлэх, захиран зарцуулах журам гаргаж мөрдөөгүй, хөрөнгийг бүрэн төвлөрүүлээгүй, зориулалт бусаар зарцуулсан зэргээр Монгол Улсын Авто замын тухай хуулийг зөрчсөн байна" гэсэн ерөнхий дүгнэлт өгөгдсөн аж. Тухайлбал аймгийн замын санд төвлөрүүлэн зарцуулбал зохих 600 сая гаруй төгрөгөөс 400 сая гаруй төгрөгийг зориулалтын дагуу төвлөрүүлэн зарцуулж, бусад 200 сая гаруй төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан байгаа нь илэрсэн байна.

Мөн соёл, урлаг хөгжүүлэх сангийн санхүүжилтийн хоёр сая төгрөгөөр аймгийн Нэгдсэн музей нь “Түшээт хан аймгийн Ахай гүний хошууны захирагч Лувсанхайдавын эхнэрийн хэрэглэж байсан гэх хүзүүний зүүлт, бугуйвчийн хослол”-ыг түүхэн эд өлгийн зүйл гэдгийг нотлох баримтгүйгээр Сүхбаатар сумын иргэн н.Бадарчийн өөрийн гаргасан тодорхойлолтыг үндэслэн худалдан авсан зэрэг нийт 200 гаруй сая төгрөгийн зөрчил илэрсэн байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд