ДОРНОГОВЬ: ИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан боллоо

ОРОН НУТАГТ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-06-22 20:04:45

Говьсүмбэр/МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн ИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан зургаадугаар сарын 20-нд боллоо.

Хуралдаанаар аймгийн 2022 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулж, орон нутгийн өмчийг актлах,  ойн ангийн үйл ажиллагаатай холбоотой нийт арав гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Хуралдаанаар аймгийн татварын болон татварын бус орлогыг 2 тэрбум 516 сая төгрөгөөр, аймгийн төсөвт улсын төсвөөс оруулах санхүүгийн дэмжлэгийг 1.3 тэрбум төгрөг, аймгийн ОНХС-ийн хөрөнгийг 1.8 тэрбум төгрөг, аймгийн орон нутгийн хөрөнгө оруулалтыг 3.5 тэрбум төгрөгөөр тус тус баталжээ.  

Холбоотой мэдээ