Монголын залуу жүжигчид Александр Калягины зуны театрын сургалтад суралцаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-06-27 16:47:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гурван залуу жүжигчин Звенигород хотод ОХУ-ын театрын зүтгэлтнүүдийн Холбооны Олон улсын зуны театрын XV сургуульд суралцахаар уригджээ.


Тодруулбал, М.Төгөлдөр, Б.Ариунхишиг, Б.Билгүүн нар  гурван сарын туршид  мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж,  оросын театрын томоохон мастер жүжигчин, найруулагч нарын мастер хичээлд суралцах юм.

 

Зуны театрын сургуулийн  эрчимжүүлсэн сургалтын дамжааг ОХУ-ын театрын зүтгэлтнүүдийн Холбооноос Орос, ойрхи ба алс гадаад орнуудын залуу жүжигчдэд зориулан байгуулсан байна.  Энэхүү сургалтын дамжааг ОХУ-ын театрын зүтгэлтнүүдийн Холбооны дарга, Оросын Ардын жүжигчин, үзэгчдийн хайртай хүний нэг Александр Калягин удирдах юм.

 

Суралцах хугацаанд дамжааны оюутнууд тайзны яриа, хөдөлгөөн, ритмик, орчин цагийн бүжиг, сэлэм эргүүлэх урлаг зэрэг жүжигчдийн үндсэн хичээлээр боловсролоо дэшлүүлдэг байна. 2022 оны зуны Сургуулийн багш нарын бүрэлдэхүүнд манай орны шилдэг театрын их дээд сургуулиудын тэргүүлэх  мэргэжилтэн Николай Коляда (драмын театр), Денис Азаров (драмын театр), Анна Викторова (хүүхэлдэйн театр), Татьяна Чижикова (пластик уян налархайн жүжиг  ), Пётр Айду (эксперимент-туршилт) нар орсон байна.  

 

Улаанбаатар дахь Русский домын захирал Валерия Кильпякова, “Энэхүү сургуульд суралцана гэдэг театрын урлагийн залуу зүтгэлтнүүдийн хувьд том аз завшаан билээ. “Pro Be” студийн үүсгэн байгуулагч манай хүүхдүүдийн хувьд Александр Калягины зуны сургалт бол тэдний цаашдын хөгжлийн маш хүчтэй бас чухал суурь үндэс болох нь дамжиггүй юм.  Уг дамжаанд онолын сургалт нь практиктай нягт холбоотой юм. Тухайлбал, нэгдсэн сургалтын явцад оюутнууд драм, хүүхэлдэй, хореографи, туршилтын гэсэн таван өөр жанрын жүжиг тавилтад оролцох юм. Тэгээд энэхүү төгсөлтийн нийтийн хүртэл болох жүжгүүдийг  Москва, Москвагийн мужийн талбар дээр гаргаж үзүүлэх юм” гэв.


Русский Дом в Улан-Баторе (ЗШУСО-ОШУСТ)-Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар 1976 оноос эхлэн ажиллаж байна. Төлөөлөгчийн газрын дэмжлэгээр  Монгол Улсын нийслэл, аймгуудад 53 Орос хэлний төв ажиллаж тэнд мянга гаруй монгол сурагч, оюутнууд орос хэл заалгаж, Орос орны соёл өв уламжлалтай танилцаж байна.    


Монголын багш,  сурагчид оросын боловсролын байгууллагуудаас зохион явуулдаг олон улсын ажиллагаа, олимпиад, бага хурал, уралдаан зэрэгт идэвхтэй оролцож байна. 2014  оноос эхлэн монголын иргэд, эх орон нэгтнүүдийн дунд Орос Улсад суралцуулах зорилгоор сонгон шалгаруулалт явуулах Нэгдсэн операторын үүргийг  Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газат шилжүүлсэн юм.  2022 онд ирүүлсэн тэтгэлэгт хуваарийн тоо 600  байна.

Холбоотой мэдээ