Халдварын 49 тохиолдол шинээр батлагджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
bolor@montsame.mn
2022-06-29 11:03:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 49 тохиолдол шинээр батлагджээ.

 

Халдварын шинэ тохиолдол өмнөх өдрийнхөөс 8 тохиолдлоор нэмэгдсэн байна. Шинээр илэрсэн тохиолдлын 29 нь Улаанбаатар хотод, 20 нь орон нутагт бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар нийт өвчилсөн иргэдийн тоо 928 788-д хүрлээ. Харин өнгөрсөн хоногт нас баралт бүртгэгдээгүй.

Холбоотой мэдээ