БАЯНХОНГОР: "Түр сувилал"-ыг ажиллуулж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-06-30 11:15:48

Баянхонгор /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр “Түр сувилал”-ын үйл ажиллагааг эхлүүллээ.

Сувиллын үйл ажиллагаа 6-23 сар хүртэлх насны хооллолтын бэрхшээл, жингийн алдагдалтай, өвчлөмтгий хүүхдүүдийг эмнэлэгт суурилсан сувиллаар дамжуулан эрүүлжүүлж, жингийн алдагдлаас гаргах зорилготой. Түр сувиллыг Сум өрхийн Эрүүл мэндийн төвүүд дээр зохион байгуулан 195 хүүхдийг хамруулан ажиллахаар төлөвлөжээ.

Одоогийн байдлаар Баянхонгор аймгийн гурван сумын Эрүүл мэндийн төв сувиллын үйл ажиллагаагаа эхлүүлэн, 30 хүүхдийг хамруулан ажиллаж байна.

Холбоотой мэдээ