Банкуудад 665.3 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-08-10 09:27:56

Наймдугаар сарын 7-ны байдлаар банкууд 10846 иргэний 665.3 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авчээ.

Тодруулбал 3392 иргэний 5 хувийн хүүтэй 161.3 тэрбум төгрөгийн, 6261 иргэний 8 хувийн хүүтэй 420.4 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдмал дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц  худалдан авсан 1570 зээлдэгчийн 64.3 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8-5 хувь руу шилжүүлжээ.

 Б.Заяа

Холбоотой мэдээ