Хуурамч тасалбар авч явсан хоёр хүнийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-08-10 09:48:55

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Kyodo/.  Олимпын хуурамч тасалбар авч явж байсан хоёр хүнийг Бразилын цагдаа нар саатуулан байцааж байна.

Олимпын наадмын тасалбарыг зочид буудалд борлуулж байна гэсэн мэдээллийн дагуу цагдаа нар өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Рио-де-Жанейро хотын нэгэн зочид буудалд нэгжлэг хийжээ.

Ирландын компанийн захирал болон орчуулагч эмэгтэйд 32 хуурамч тасалбар байсан байна.

Цагдаа нар хэлэхдээ “тэдэнд нээлтийн ёслолын 780 гаруй тасалбар бас байсан” гэв.

Сэжигтнүүд хамгийн үнэтэй тасалбаруудыг албан ёсны үнээс нь бараг дөрөв дахин өндөр үнээр буюу 8000 орчим доллароор хэрэглэгчдэд борлуулахыг оролдож байжээ.

Мөн тэднийг хуурамч тасалбаруудыг ч борлуулах гэж байсан байж магадгүй гэж цагдаа нар үзэж байна.

Сэжигтнүүд хуурамч тасалбаруудыг хэрхэн, хаанаас олж авсныг нь цагдаа нар тогтоохоор ажиллаж байна.

Олимпын тасалбарыг албан ёсны цэгүүдээс худалдан авахыг Риогийн Олимпыг зохион байгуулах хороо хүмүүст уриаллаа.

Г.Доржханд

Холбоотой мэдээ