Нигери улсад хятад уурхайчдыг барьцаалсан байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamdavaa@montsame.gov.mn
2022-07-01 10:29:00

АБУЖА. /BBC/. Нигери улсад зэвсэглэсэн этгээдүүд лхагва гарагт уурхай руу халдаж, тэнд ажиллаж байсан хятадын дөрвөн уурхайчныг барьцаалсан байна.


Тус улсын цагдаагийн газрын комиссар Бала Куряс "ВВС" агентлагт өгсөн ярилцлагадаа, Широро дүүрэгт галт зэвсэгтэй этгээдүүдийн дайралтад дөрвөн цагдаа, орон нутгийн иргэдийн эргүүл хамгаалалтын бүлгийн хоёр гишүүн, цэргийн хэд хэдэн албан хаагч амь үрэгдсэн гэж мэдээлжээ.


Барьцаалагдсан хятад иргэдийг эрэн хайх, аврах ажиллагааг эхлүүлсэн байна. 


Сүүлийн жилүүдэд Нигери улсад уул уурхай, барилга, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй хятад иргэдийн тоо нэмэгдсэн гэж "ВВС" телевиз мэдээлэв.



Холбоотой мэдээ