Тайландын Чулаборны Хааны Академид тэтгэлгээр сургана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-07-01 08:52:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайландын Чулаборны Хааны Академид магистрын хөтөлбөрт суралцах сургалтын тэтгэлэг зарлалаа.

Тавих шаардлага:

-30-аас доош настай байх

-Дараах мэргэжлийн чиглэлээр бакалаврын түвшинд 2.75-аас дээш голч дүнтэй төгссөн байх

-Шинжлэх ухаан: Хими, Биологи, Молекул биологи, Хүрээлэн буй орчин судлал

-Анагаахын шинжлэх ухаан: Эрүүл мэнд, Эмнэлгийн технологи

-Эмийн сан болон Эмийн шинжлэх ухаан

-Шинжлэх ухааны лабораторийн судалгааны ажлын туршлагатай байх

-Англи хэлний (IELTS, TOEFL) шалгалтын оноотой байх

-Суралцах төлөвлөгөө оруулах

Мэргэжлийн чиглэл

· Хэрэглээний биологи

· Орчны бохирдол

· Химийн шинжлэх ухаан

Тэтгэлэгт сургалтын төлбөр, байр, эрүүл мэндийн даатгал, визний төлбөр, амьжиргааны зардал, нислэгийн тийз болон бусад зүйл багтана.

Сонгон шалгаруулалтын явц, хугацаа:

2022 оны 9 дүгээр сарын 30-ны дотор өргөдлийг хүлээн авна.

Тэтгэлэг горилогч нь өргөдлийн маягт болон холбогдох бичиг баримтын хамт дараах байдлаар илгээнэ.

1.     Өргөдлийн маягт болон холбогдох бичиг баримтын хамт сканнердсан хуулбарыг cgi_academic@cgi.ac.th хаягаар имэйл илгээх

2.      Имэйлээр илгээсний дараа доорх хаягаар эх хувийг илгээх

Chulabhorn Royal Academy, Chulabhorn Graduate Institute (GCI Scholarship Program)

906 Kamphangphet 6 Road, Talat Bang Khen, Laksi, Bangkok 10210 THAILAND

Жич: Хэрэв тэтгэлэг горилогч нь баримт бичгийг дутуу бүрдүүлж ирүүлсэн тохиолдолд өргөдлийг шалгаж үзэхгүй болно.

Тэтгэлэгт тэнцсэн иргэдийг 2023 оны 1 дүгээр сард багтаан зарлана.

Бүрдүүлэх материал:

1.      Боловсрол гэрчилгээ, дүнгийн хуулбар

2.      3 Тодорхойлолт (Ажлын газрын болон багшийн)

3.      Суралцах төлөвлөгөө

4.      Эрүүл мэндийн хуудас

5.      Бусад баримт бичгүүд

Холбоотой мэдээ