БАЯНХОНГОР: Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдын анхдугаар наадам боллоо

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2022-07-01 11:28:16

Баянхонгор /МОНЦАМЭ/. Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдыг нээн илрүүлэх, бүртгэн баримтжуулах, батламжлах, өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, хадгалалт хамгаалалтыг сайжруулах зорилгоор “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдын анхдугаар наадам”-ыг зургадугаар сарын 28, 29-нд Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд зохион байгууллаа.

Соёлын биет бус өвийн бүртгэл мэдээллийн сангийн долоон ай савын хүрээнд 16 сумын 120 гаруй өвлөн уламжлагч тус наадамд оролцов. 

Оролцсон сум бүр биет бус өвийн ай савын хүрээнд орон нутгийнхаа өв соёлын онцлогийг харуулсан язгуур урлагийн тоглолт, Эх хэл аман уламжлал,  Байгалийн болон сав шим ертөнцийн тухай мэдлэг, Мал маллах арга ухааны талаар ярилцлага, контент хийж баримтжуулан оролцжээ. Мөн ардын уламжлалт гар урлал, цагаан идээний үзэсгэлэнг дэлгэн ард иргэдэд сурталчлан таниулсан байна.