Олимпын үеэр тайван жагсаал хийхийг зөвшөөрлөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-08-10 10:29:13

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /ВВС/. Олимпын наадмын үеэр улс төрийн тайван жагсаал зохион байгуулахыг зөвшөөрлөө.

Бразилын түр Ерөнхийлөгч Мишель Темерийг буруушаасан подволк өмссөн үзэгчид Олимпын тэмцээн үзэж байсныг цэнгэлдэхээс хөөн гаргасан байна. Үүнтэй холбогдуулан Бразилын Холбооны улсын шүүгч ийм шийдвэр гаргажээ.

Улс төрийн зорилготой илгээлтийг харуулсных нь төлөө хүмүүсийг цэнгэлдэхээс хөөн гаргах нь тэдний  үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зөрчсөн асуудал юм гэж шүүгч мэдэгдэв.

Харин “Рио-2016” наадмыг зохион байгуулагчид энэ шийдвэрийг эсэргүүцэх төлөвтэй байна.

Бразилын Олон нийтийн прокурорын газар хүсэлт гаргасны дагуу шүүгч Жоао Аугусто Карнейро Араужо ийм шийдвэр гаргажээ.

Олон улсын олимпын хороо, Бразилын Засгийн газар, “Рио-2016” наадмыг зохион байгуулагчид Олимпын наадмын үеэр улс төрийн тайван жагсаал зохион байгуулахыг хориглож, эрх мэдлээ хэтрүүлсэн гэж Бразилын Олон нийтийн прокурорын газар үзсэн байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ