ДУНДГОВЬ:ХАА-н тооллогод 3004 өрх, аж ахуйн нэгж байгууллага хамрагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-07-04 12:13:30
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Статистикийн хэлтсийн мэдээлснээр 10 жилд нэг удаа зохион байгуулдаг хөдөө аж ахуйн тооллогыг тус аймагт 6 дугаар сарын 15-28-нд явуулж, 15 сумын 3004 өрх, түүврээр сонгогдсон аж ахуйн нэгж байгууллагууд хамрагджээ. 

Энэхүү тооллого нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, бүтцийн талаарх бүхий л тоон мэдээллийг шинэчлэх, хүнсний аюулгүй байдлын үзүүлэлтүүд, тогтвортой хөгжлийн зорилтуудын зарим шалгуур үзүүлэлтийн мэдээллийн эх үүсвэрийг тодорхойлох, үр дүнг өмнөх 10 жилийн дүнтэй харьцуулан гаргаж, шийдвэр гаргагч байгууллагуудыг мэдээллээр хангах зорилготой бөгөөд 10 жилд нэг удаа зохион байгуулдаг.

Тооллогын ажлын хүрээнд газар тариалан, мал аж ахуй, ойн аж ахуй, ан агнуур зэрэг хөдөө аж ахуйн бүхий л салбарыг хамруулан хийсэн төдийгүй энэ удаагийн тооллого 2022 оны хагас жилийн мал тооллоготой хамт явуулсан байна.

Тус тооллогыг аймаг, сумын тооллогын комисс, сумын шалгагч, тоологч нар болон аймгийн Статистикийн хэлтсийн алба хаагчид, багийн Засаг дарга нар, төрийн сангийн ажилтнууд хамтран зохион байгуулжээ. 

Холбоотой мэдээ