Денвер хотноо суугаа элэг нэгтнүүд Өлгийд гүний худаг гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-08-10 17:02:44

Долдугаар сарын 10-нд болсон үерт нэрвэгдсэн иргэдэд тусламж үзүүлсээр байна.

Өлгий сумын Засаг дарга Ө.Хабай  ярихдаа, "Байгалийн гамшигт тус сумын 4, 6, 9, 11 дүгээр багийн 330 орчим айл өрх нэрвэгдсэнээс 173 өрхийн хүмүүс гэр, эд хогшлоо орхин амьд мэнд гарсан. Тэднийг сургуулийн дотуур байранд оруулах арга хэмжээ авч ажиллажээ. Засгийн газрын зүгээс 70 эсгий гэр, 10 хоногийн хүнс тавьж өгсөн. Улаан загалмайн нийгэмлэг иргэд, аж ахуйн нэгжүүдээс хандив цуглуулан тарааж байна. УИХ-ын гишүүн Х.Баделхан, Мобиком компани, Ислам шашны мүфтият холбоо, Голомт банк, НИК ШТС зэрэг байгууллага тусламжийн гараа сунгасаар байна. Байр сууцгүй болсон хүмүүст газар олгох асуудлыг шийдэж буйг албаныхан хэллээ. Түүнчлэн АНУ-ын Денвер хотод оршин сууж буй элэг нэгт ахан дүүс байгалийн гамшигт нэрвэгдсэн айлуудыг ундны цэвэр усны худаг гаргаж өгчээ.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ