ДОРНОГОВЬ: Чих, хамар хоолойн хагалгааг суманд хийлээ

ОРОН НУТАГТ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-07-08 14:46:55

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн чих, хамар хоолойн их эмч Х.Эрдэнэболд Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт гэрээгээр ажиллаж байна.

Тэрээр Замын-Үүдийн Нэгдсэн эмнэлгийн чих, хамар хоолойн эмч У.Солонготой хамтран хамрын таславч засах, хамрын хэлбэр засах, хоолойны мах авах хагалгааг тус тус амжилттай хийжээ.

Энэ оны 7 дугаар сарын 1-ний байдлаар эмч нар чих, хамар хоолойн үзлэг оношилгоог 506 үйлчлүүлэгчид хийж, чих хамар хоолойн 19 хагалгаа хийсэн байна.

Чих, хамар хоолойн нарийн үзлэг шинжилгээг суманд хийж иргэдэд хүндрэл чирэгдэл гаргалгүй үйлчилгээ үзүүлсэнд орон нутгийнхан талархаж байгаа талаар Замын-Үүдийн нэгдсэн эмнэлгээс мэдээлэв.

Холбоотой мэдээ