Украин Канад улсаас хий дамжуулах хоолойг ОХУ-д нийлүүлэхгүй байхыг уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КИЕВ. /Reuters/. Канад улс хий дамжуулах
хоолойг ОХУ-ын Төрийн хяналтад байдаг хийн компанид нийлүүлэхийг Украин улс
эсэргүүцэж байна хэмээн Украины Эрчим хүчний яамны эх сурвалж пүрэв гарагт “Reuters” агентлагт мэдээлжээ.
ОХУ-ын Газпром компани 6
дугаар сард “Умардын урсгал 1” хоолойн дагуух үйлдвэрлэлийн хүчин чадал
ердийнхөөс 40 хувь хүртэл буурсан байна.
Учир нь ХБНГУ-ын “Siemens Energy” компанийн Канад улсад
засвар хийсэн тоног төхөөрөмжийн нутаг буцаах хугацаа хойшлогдсонтой холбоотой
юм.
Украины Эрчим хүчний
яамны эх сурвалж “хориг арга хэмжээний хүрээнд хийтэй холбоотой аливаа төхөөрөмжийг
шилжүүлэхийг хориглосон” гэж мэдэгджээ.
Канадын Байгалийн
нөөцийн яам тайлбар өгөх хүсэлтэд тэр даруй хариу өгөөгүй байна.