ОРХОН: Э.БҮРЭНТОГТОХЫН ХОНГОР АЗАРГА ТҮРҮҮЛЛЭЭ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-07-12 10:36:43
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймгийн баяр наадамд Азарганы уралдаанд 47 хурдан хүлэг шандас сорин өрсөлдсөнөөс Булган аймгийн Орхон сумын харьяат Э.Бүрэнтогтохын хонгор хүлэг түрүүлж Аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат Э.Далайцэрэнгийн хүрэн орл

Айргийн гуравт Орхон аймгийн харьяат Ж.Золбоогийн бор,  дөрөвт  Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат Т.Түмэн-Аюушийн хүрэн халзан,  тавд Орхон аймаг Баян-Өндөр сумын харьяат С.Саадэлэгийн бор азарга хурдалж торгон жолоо өргүүллээ. 

                           Т.ОТГОНБАЯРЫН ХҮРЭН ХАЛЗАН ШҮДЛЭН ТҮРҮҮЛЛЭЭ


Шүдлэн насны морьдын уралдаанд Орхон аймаг Баян-Өндөр сумын харьяат Т.Отгонбаярын хүрэн халзан түрүүлж, аман хүзүүнд Хөвсгөл аймаг Тариалан сумын харьяат А.Бодьхүүгийн хүрэн халзан, айргийн гуравт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат Э.Ариунболдын хүрэн халзан,  дөрөвт Хөвсгөл аймаг Тариалан сумын харьяат Н.Гансүхийн хонгор, тавд Орхон аймаг Баян-Өндөр сумын харьяат Л.Айлягийн халтар халзан морь хурдаллаа.  

                                Д.БАТХИШИГИЙН ХҮРЭН ХАЛЗАН СОЁОЛОН ТҮРҮҮЛЛЭЭ


Соёолон насны морьдын уралдаанд 37 хурдан хүлэг тоосоо өргөснөөс Орхон аймгийн Баян-Өндөр сумын Д.Батхишигийн хүрэн халзан, аман хүзүүнд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат Э.Ариунболдын сартай хээр,  гуравт Баян-Өндөр сумын харьяат Н.Ишжамцын хээр, дөрөвт Хөвсгөл аймгийн харьяат Э.Зоригтбаатарын хээр, тавд Баян-Өндөр сумын харьяат Ж.Батсуурийн хээр морь хурдаллаа. 

                                      Ө.ЗУЛБААТАРЫН ХҮРЭН ДААГА ТҮРҮҮЛЛЭЭ


Дааганы уралдаанд 41 хурдан хүлэг уралдсанаас  Булган аймгийн харьяат Ө.Зулбаатарын хүрэн,  аман хүзүүнд Орхон аймгийн харьяат А.Болдбаатарын Хүрэн халзан, гуравт Булган аймгийн харьяат С.Сэлэнгийн цавьда, дөрөвт Орхон аймгийн харьяат Л.Мөнхбаярын бор,  тавд Хөвсгөл аймгийн харьяат А.Бодьхүүгийн шарга даага хурдалж тод магнай, торгон жолоо өргүүллээ.

Холбоотой мэдээ