ДОРНОГОВЬ:Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багшийг урамшууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-07-19 09:39:21

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагч, түүнийг бэлтгэсэн багшийг хүлээн авч уулзан урамшууллаа.

Сайншанд сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн 12а ангийг төгсөгч Түмэнжаргалын Хашцэцэг Монгол хэлний шалгалтад 800 оноо авсан бол монгол хэлний багш Балжирын Энхтунгалаг түүнийг бэлтгэсэн байна.

Т.Хашцэцэг аймаг, бүсийн олимпиад, эсээ бичлэгийн уралдаанд удаа дараа тэргүүн байрт шалгарч байсан төдийгүй аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүнээр хоёр жил ажиллаж байсан манлайлагч сурагч юм.

Багш Б.Энхтунгалагийн  2017-2018 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын Монгол хэлний шалгалтад бэлтгэсэн шавь нар нь эхний гурван байрт шалгарч байжээ.

Холбоотой мэдээ