ОУЭХА Европын орнуудыг байгалийн хийн нийлүүлэлтийг яаралтай зохицуулахыг уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ankhbayar.abr@yahoo.com
2022-07-20 20:13:52

ПАРИС. /Zaobao/. Олон улсын Эрчим хүчний агентлагийн /ОУЭХА/ захирал Фатих Бирол даваа гарагт “Европын орнууд ОХУ-ын байгалийн хийн нийлүүлэлт багассаны улмаас энэ өвөл үүсч болзошгүй эрчим хүчний хомсдолоос зайлсхийхийн тулд яаралтай зохицуулах арга хэмжээ авах ёстой” гэдгийг анхаарууллаа.


Мөн тэрбээр хэлэхдээ, Европын орнууд байгалийн хийн хэрэгцээгээ ОХУ-аас бусад улс орнуудаас авч болох ч энэ нь ОХУ-ын байгалийн хийн нийлүүлэлтийг бүрэн орлоход хангалтгүй байгаа нь илт байна гэжээ.


Энэ оны 2 дугаар сард ОХУ Украин руу довтолсны дараа барууны орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авсан.


Хэдийгээр ЕХ ОХУ-ын байгалийн хийг хориг арга хэмжээнд оруулаагүй ч ОХУ-аас хараат байдлаа бууруулахын тулд импортоо бууруулж байна.


ОУЭХА-ийн дүн шинжилгээгээр ЕХ-ны орнууд ойрын хэдэн сард эрчим хүчний нөөцөө 90 хувьд хүргэх ёстой бөгөөд нөөцөө ийм түвшинд хүргэж байж өвлийг давна гэжээ. 

Холбоотой мэдээ