ДОРНОГОВЬ: Баяр наадмын бэлтгэл ажил хийгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-07-21 16:19:46

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймаг байгуулагдсаны түүхт 90, 91 жилийн ойн баяр наадмын бэлтгэл ажил явагдаж байна.

Баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Сайншанд сумын найман багийн 80 орчим иргэн төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотор, гаднах цэвэрлэгээ, ногоон байгууламжийн арчилгаа үйлчилгээ, хог хаягдлын цэвэрлэгээ, бөглөрсөн үерийн усны суваг, шуудууг онгойлгож цэвэрлэх, үерийн усны дараах нөхөн сэргээх газар шорооны ажил, замын тэмдэг тэмдэглэгээг засварлах зэрэг  ажлуудад идэвхтэй  оролцож байна.

Мөн худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан газар олгох, наадамчдад зориулсан үзвэр үйлчилгээний цэгийг нэгдсэн журмаар байгуулж байгаа бөгөөд наадмын бэлтгэл ажил энэ сарын 27-нд бүрэн дуусна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. Аймаг байгуулагдсаны түүхт 90, 91 жилийн ойн баяр наадам энэ оны долоодугаар сарын 28-30-нд Сайншанд хотноо болно.

Холбоотой мэдээ