ДОРНОГОВЬ: 670 гаруй модыг тогоолжээ

ОРОН НУТАГТ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-07-21 16:27:21

Дорноговь /МОНЦАМЭ/.Сайншанд сумын ЗДТГ-аас хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх мод, бут тариалах арчлан хамгаалах ажлыг зохион байгуулж байна.

Албаныхан  энэ сарын 19-ний  байдлаар  нийт 670 гаруй модыг тогоолсон байна. “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд Дорноговь аймаг  2022-2025 онд 20 сая мод тарих бөгөөд мод үржүүлгийн зургаан талбай байгуулахаар ажиллаж буй.

Холбоотой мэдээ