ДОРНОГОВЬ: Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн хос одонтой аймаг

ОРОН НУТАГТ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-07-22 09:41:55

Дорноговь/МОНЦАМЭ/. Эх орны зүүн өмнөд хилийн манаа  Дорноговь аймаг байгуулагдсаны түүхт 90, 91 жилийн ойн баяр наадам энэ сарын 28-30-нд болно. Тус аймгийн хөгжил дэвшил, амжилт бүтээлтэй холбоотой мэдээллийг цувралаар хүргэж байна.

Тус аймаг 1942 онд улсын  мал бэлтгэлийн төлөвлөгөөг давуулан биелүүлж улсад тэргүүн байр эзэлсэн тул БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1943 оны 03 дугаар сарын 14-ний  19 дүгээр тогтоолоор “Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Туг”-ийн одонгоор шагнажээ.

1973 онд V таван жилийн төлөвлөгөөт зорилтоос 1974 оны төлөвлөгөөгөө урьдчилан биелүүлж, мал сүргээ төрөл бүр дээр нь өсгөж, мах, ноос бэлтгэл, мал аж ахуйн материаллаг баазыг хангах ажлыг амжилттай биелүүлсэн учир БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1973 оны 02 дугаар сарын 27-ны 52 дугаар зарлигаар Дорноговь аймгийг “Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Туг”-ийн одонгоор хоёр дахь удаагаа шагнажээ.

Тус аймагт газрын тос боловсруулах үйлдвэр, Таван толгой- Зүүнбаянгийн төмөр зам, Зүүнбаян-Ханги мандалын төмөр зам зэрэг томоохон бүтээн байгуулалт өрнөж буй бөгөөд орон сууцны фондыг нэмэгдүүлсэн, хүний амьдрах орчныг хангаж дэд бүтэц, барилга байгууламж барьсан үзүүлэлтээр өрсөлдөх чадвараараа бусад аймгийг тэргүүлээд байгаа юм.

Холбоотой мэдээ