БУЛГАН: МСҮТ-ийнхөн сургалтын бүтээгдэхүүнээ сурталчилж байна

ОРОН НУТАГТ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-07-22 12:54:58

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Дондогын булагт шинээр нээгдсэн "Эко хүнс" ХХК-ий ажлын байрыг түшиглэн "Булганд үйлдвэрлэв" борлуулалтын цэгийг нээжээ. Энэхүү үйл ажиллагааг дэмжин Булган аймаг дахь МСҮТ-ийн "Хүлэмжийн аж ахуйн фермер" мэргэжлийн дадлагын сургалтаар тариалсан Өргөст хэмх, Улаан лооль, "Сүү боловсруулах үйлдвэрлэлийн ажилтан" мэргэжлийн дадлагын сургалтаар ямааны сүүгээр үйлдвэрлэсэн "Tsu Tsu" ааруул, "Зөгийчин, зөгийн аж ахуй эрхлэгч" мэргэжлийн дадлагын сургалтаар хураасан балт зөгийн бал зэрэг нэрийн бүтээгдэхүүнээ иргэд, олон нийтэд түгээн сурталчилж эхэллээ гэж тус сургуулийн захирал Н.Пүрэвсайхан ярьлаа. 2021 онд нийгмийн түншлэлийн хүрээнд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн дагуу “Шинэ хөдөө Булган” хөтөлбөр, "Эко хүнс" ХХК тус сургалтын төвийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа аж.

Холбоотой мэдээ