БАЯНХОНГОР: Зөвлөн туслах хяналт үнэлгээг хийлээ

ОРОН НУТАГТ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-07-22 14:15:56

Баянхонгор /МОНЦАМЭ/. Орон нутагт зохион байгуулж буй эрүүл мэндийн чанарын удирдлагын бодлого, тогтолцоо, тусламж, үйлчилгээний болон үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, эрсдэл, тохиолдлын бүртгэл, хариу арга хэмжээ, халдварын сэргийлэлтийн талаар сургалт Баянхонгор аймагт болж байна.

“Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах жил”-ийн хүрээнд хийж буй тус сургалт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг бүх эрүүл мэндийн байгууллагын чанарын удирдлагын багийг чадавхжуулах зорилготой.

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Баянхонгор аймгийн эрүүл мэндийн газар болон аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтарсан тус сургалтад аймгийн Нэгдсэн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын 60 гаруй эмнэлгийн удирдлага, чанарын албаны мэргэжилтнүүд оролцож байна.

Мөн энэ үеэр аймгийн нэгдсэн эмнэлэгт ЭМС-ын А/136 тушаалын хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын баталсан А/77 шалгуур үзүүлэлтийн дагуу эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдал, сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, халдварын сэргийлэлт хяналтын үйл ажиллагааны чиглэлээр зөвлөн туслах хяналт үнэлгээг хийжээ.

Холбоотой мэдээ