АРХАНГАЙ: Аймгийн үйлдвэрийн газрууд 4783.5 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-07-22 14:48:26

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн үйлдвэрийн газрууд оны эхний хагас жилийн байдлаар 4783.5 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 4684.2 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулжээ. Энэ нь өнгөрсөн он мөн үеээс 10-12.7 хувиар нэмэгдсэн байгаа юм.

Нийт үйлдвэрлэлтийн 21.5 хувийг хүнс ундааны, 1.1 хувийг хэвлэлийн, 50.6 хувийг дулааны эрчим хүчний, 18.4 хувийг усан хангамж, 1.6 хувийг модон эдлэлийн, 5.3 хувийг гутал  хувцасны үйлдвэрлэл, 1.5 хувийг бусад үйлдвэрлэл эзэлж байна.

Гол нэрийн бүтээгдэхүүнээс талх, нарийн боов, бялуу, түгээсэн  цэвэр ус, хэрчсэн гурил, борц, дулаан, савхин гутал, монгол дээл, эмээлийн мод, гэрийн модон тавилгын үйлдвэрлэл 100.2 - 163.2 хувиар өссөн байна. Харин бууз, савласан цэвэр ус, монгол гутал, эсгий шаахай, гэрийн мод, хүснэгтний үйлдвэрлэл  6.2 – 51.9 хувиар буурчээ.

Холбоотой мэдээ