ЗАВХАН: “Нутаг-ус” цогцолбор нээгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-07-23 20:14:34

Завхан/МОНЦАМЭ/. Сонгино суманд "Нутаг-ус" нэртэй цогцолбор нээлтээ хийжээ.

Аялал жуулчлалын оргил цаг үед нээлтээ хийсэн тус цогцолбор сумын иргэдэд ажлын байр нэмсэн, эдийн засгийн томоохон хөрөнгө оруулалт болжээ. Улсын нийслэл, Монгол орны дөрвөн зүг найман зовхисоос тус сумыг дайран өнгөрч аялж буй иргэдэд тав тухтай хоноглох, буудаллах, амттай хоол, нэг дор бүгдийг шийдсэн худалдаа үйлчилгээ юунаас ч илүү чухал юм. Тэгвэл нийслэлээс баруун зүг 1100 километрт байгуулагдсан "Нутаг-ус" цогцолборт дээрх бүгд бий.

Энд өндөр зэрэглэлийн буудал, олон нэрийн амтат хоол, цэвэр ус бүхий ариун цэврийн өрөөгөөр үйлчилнэ. Энэ цогцолбор нь Орос, Хятад, хэвтээ тэнхлэгийн зам дагууд Хятад, Казакстаныг холбосон замын уулзварт байрлаж буйгаараа онцлог юм. Цаашид Алтай- Улиастай, Сонгино-Арц суурь боомтын зам тавигдсанаар, Ховдын Булган, Говь-Алтайн Бургастайн боомтоор орж ирсэн автомашин Оросыг зорих бол дээрх маршрутын дагуу асфальтан замаар зорчиж тухлах боломж бүрджээ.  Улаанбаатараас Хяргас нуур, Хархираа Түргэний уулс зэрэг үзэсгэлэнт байгаль бүхий Увс нутаг, хойт замаар Алтай таван богд руу зорчих аялал жуулчлалын төв зам юм. Энэхүү цогцолборыг санаачлан барьж байгуулсан иргэн, цаашид илүү өргөжүүлэх, төлөвлөгөөтэй байгаа гэж сумын ЗДТГ-аас мэдээлэв. "Нутаг-ус" цогцолборыг Сонгино сумын уугуул, Монгол улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, маркийн хэмээн алдаршсан Г.Раднаабазар санаачлан байгуулжээ. 




Холбоотой мэдээ