ДОРНОГОВЬ: Сайншанд хот байгуулагдсаны түүхт 60, 61 жилийн ойн баярын хурал боллоо

ОРОН НУТАГТ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-07-28 10:13:17

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд хот байгуулагдсаны түүхт 60, 61 жилийн ойн баярын хурал ёслол төгөлдөр боллоо.

Хурлын үеэр Сайншанд хотын түүхэн замнал, хөгжил дэвшлийн талаар сумын Засаг дарга Ч.Түвшинтөр мэдээлэл хүргэсэн бөгөөд ажил хөдөлмөрөөхөө шалгарсан хүмүүст шагнал гардуулж баяр хүргэлээ. Тэртээх 1961 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын их Хурлын Тэргүүлэгчдийн 136 дугаар зарлигаар Сайншанд сумыг хот болгосноос хойш эдүгээ нэгэн жарныг туулж эдүгээ Монгол Улсын шинэ үеийн хөгжлийг тодорхойлогч хот болон хөгжиж байна.

Сайншанд хотын өнгө төрх сүүлийн жилүүдэд эрс өөрчлөгдөн, бүтээн байгуулалтын ажил хөдөлмөр эрч хүчтэй өрнөж, иргэдэд төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, хүртээмжтэй хүргэх боломжийг эрс сайжруулсаны үр дүнд оршин суугчдын ая тухтай, сэтгэл хангалуун амьдрах, ажиллах орчин, нөхцөл нэмэгдсээр байгаа гэдгийг сумын Засаг дарга Ч.Түвшинтөр онцолсон юм.

Холбоотой мэдээ