УЛСЫН БАГА ХУРЛЫН 1991 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээс
ТОЙМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ өдрийн хуралдаанаар Үндсэн
хуулийн /Их цааз/-ийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцжээ. Тэдгээрээс төрийн бэлгэ тэмдгийн талаар хэлэлцсэн
тухай тэмдэглэлээс онцлон уншигч танд хүргэе.
Р.Гончигдорж:-Чуулганы хуралдаанд оролцож байгаа хүмүүсийн өглөөний амгаланг айлтгая. Үндсэн хуулийн төслийг өнөөдрийн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцье. Ингээд 12 дугаар зүйлдээ зүйлдээ оръё.
Д.Маам:-Төрийн бэлгэ тэмдгийн асуудал эрхэлсэн ажлын
хэсгийг 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр УБХ-ын гишүүн миний биеэр ахлуулан
Ерөнхийлөгчийн гарын үсэгтэй албан бичгээр байгуулсан. Хуучин төслийн 11 дүгээр
зүйлд, одоо 12 дүгээр зүйл дээр байгаа төрийн бэлгэ тэмдэгт оролцох бие
бүрэлдэхүүнүүд тус бүрд нь болон бөөнөөр нь хэлэлцээд,
хэд хэдэн шийдвэр хувилбартайгаар УБХ-д орж ирж байна.
1.Төрийн сүлд дууллын үг, аяыг өөрчлөхгүй. Үг 3 байдаг байсан, 2 болсон. Ленин, Сталин, Чойбалсан, Сүхбаатар энэ тэр гэсэн бадгийг хассан. Төрийн сүлд дууллын үг 2 бадаг байх нь зохимжгүй юмаа. Гуравдах бадгийг үгэн дээр нэмэх юм уу? Шинээр шүлэг оруулах асуудал гарч ирсэн. Шүлэг бол нэлээд олон орж ирсэн. Хэлэлцэгдээд нэг удаа тунгаасан энэ шүлгийг сонгож авъя гэсэн тийм шүлэг байхгүй байгаа. Зохиогчийн эрхийн тухай асуудал гарч ирсний үндсэн дээр Цэндийн Дамдинсүрэнгийн охины нэр дээр 3 дахь бадаг нэмэх асуудлыг шийдвэрлэхийн тулд Чимид бид нар гарын үсэг зураад элчин сайд Мишигдоржид захидал бичсэн. УБХ-ын гишүүн Алтангэрэлээр өнөөдөр хариу ирсэн байх ёстой. Дулмаа гэж охин тэнд байдаг, зохиогчийн эрхийн асуудлыг тэгж шийдвэрлэх юм. Ая хэвээрээ.
2. Төрийн сүлдийг өөрчлөх үү, яагаад өөрчлөх
юм бэ? Өөрчлөхийн тулд өөрчлөх юм уу гэдэг асуудал байгаа юм. Өөрчлөхийн тулд биш, яах аргагүй
өөрчлөх ёстой болсон гэж үзэж байвал
өөрчилье гэдэг зарчмаар ажилласан. Төрийн сүлд бол Зөвлөлт холбоот улс /ЗХУ/-ын СССР улсын 16 дахь юм уу ерөөс социалист, хамтын
нөхөрлөлийн ойртон нягтрах бодлогын үндсэн дээр улс төр явагдаж байсан тийм сүлдний хэмжээнд, тийм
бодлогын хэмжээнд хийгдсэн сүлд. Ардын зураач Чүлтэм гуай сууж байна. Чүлтэм гуай тэр хувилбаыг хийсэн хүн. Өөрөө хүртэл
татгалзаж байгаа юм. Тэнд намын таван хошуу байж байгаа, тэнд тугаар ороосон байгаа, тэнд нар
гарч байгаа ийм жишээтэй. Тийм учраас энэ сүлднээс татгалзахаас өөр арга
байхгүй. Тэгээд хувилбарууд орж ирсэн. Хувилбаруудаас бид хамгийн сүүлчийн
хуралдаанаар 2 хувилбарыг сонгож авсан, уран бүтээлчид
нь өөрсдөө энд сууж байна.
3. Далбааг бид нар шинэ хувилбараар туг гэж нэрлэж байгаа юм. Монголын төрт ёсны түүхэнд туг нь зөв юм. Далбаа
бол дарцаглах хийсэх гэдэг утгаар сүүлд монгол хэлэнд орж ирсэн ийм үг юм.
Тэгээд бид нар тугаар авч байгаа юм. Түрүүний төсөл дээр тамга байгаагүй. Сүүлд
нь тамга орж ирсэн. Тамганы төслийг та бүхнээр хэлэлцүүлэхээр оруулж ирээд
байгаа юм. Ийм учиртай.
Р.Гончигдорж:- Ерөнхий түгээмэл зүйл байвал асууя.
С.Чулуунбаатар:- УБХ 2 хувилбарын аль нэгийг сонгож АИХ-д
оруулах зорилготой юм уу? Аль эсвэл энэ хоёрыг бидэнд танилцуулчихаад Их хуралд
оруулах юм уу? Ерөнхийлөгчийн бичгээр бий болсон ажлын хэсгийн гишүүдийнхээ
нэрийг уншиж өгвөл сайн байна.
Д.Маам:-УБХ-аас АИХ-д хоёр төсөл оруулж болно гэж бодож байна. Хоёроос дээш 3 юм уу, түүнээс дээш төсөл оруулах нь утгагүй гэж үзэж байгаа юм. Тийм учраас та бүхний мэргэн шийдэл мэдэх хэрэг 2-ыг оруулах уу, аль эсвэл нэгийг нь сонгох уу, ерөөсөө Их хуралд санал болгон өргөх тийм төсөл алга байна гэдэг үгээ хэлэх үү? Энэ гурвын нэг нь л болох ёстой. Ажлын хэсгийн гишүүд гэвэл Тумбаа, энэ хүн бол хуралд байнга оролцож байсан, зураач МУЭХ-ны нарийн бичгийн дарга. Ишжамц доктор, хуралд байнга оролцож байсан, Очир Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Ч.Далай Шинжлэх ухааны доктор, Нямбуу Чингис хаан киноны зураг авалтаар хөдөө энэ зунжин явсан, Б.Лхагвасүрэн энд байна. Чүлтэм зураач, Жанцанноров хөгжмийн зохиолч, Дамдиндорж Гадаад харилцааны яамны ёслолын хэлтсийн хүн, Лонжид гэдэг хүн өөрийнхөө тугны талаар маш тодорхой санал ирүүлсэн. Энэ хүн МАХН-ын төв хорооны дэргэдэх судалгааны төвийн ахлах ажилтан, дэд эрдэмтэн.
С.Төмөр:- Маам гуайн ярьсан дээр тодруулга хийх үү, энд
хоёрхон төсөл орж ирээгүй шүү. Манай хоёр зураач бол хоёр, хоёр төсөлтэй.
Нийлээд 4 төсөл. Дээр нь Үндсэн хуулийн нэг ингээд 5 төсөл байгаа юм.
С.Батчулуун:-Өөрчлөөд ирсэн шинэ шүлгийг нь
оруулахгүй яагаад тэр охинд нь захиа бичиж, заавал нэг мөрийг нь хасъя, наад хоёр багийг нь үлдээе гэсэн юм бэ?
Д.Маам:- Төрийн дууллын аялгуу үг бол жич хуулиар
хуульчлагдан батламжлагдана. Үндсэн хуульд
төрийн дууллын үг ийм байх ёстой гэсэн шүлэг нь мөн аялгууны
ноот нь бичигдэхгүй. Төрийн дууллын хэмжээнд тавихаар тийм шүлэг энд ирсэн
шүлгүүд дотор комиссын үзэж байгаагаар байхгүй. Мөн ирсэн захидал бичгүүд дотор
тийм зүйлүүд байгаа. Нарийвчлан судалсан. Жишээ нь Монгол гэдэг байгаль
хамгаалах нийгэмлэгт ажилладаг, ерөнхий зөвлөлд нь. Тийм хүний нарийн судалгаа
бидэнд байна. Үнэндээ болохгүй байна. Их хурлаас өмнө энэ шийдлийг Алтангэрэл
эрхэм гишүүнээр ирэх авах үед мэдэгдэх учиртай юм. Үнэндээ болохгүй юм бол
болдоггүй юм байна.
Х.Пүрэвдагва:- Ажлын хэсэг дээр хэчнээн төсөл ирсэн бол нэгдүгээрт. Хоёрдугаарт төслүүдээс сонгож авсан зарчим нь юу байсан бэ? Гуравдугаарт сүлд, төрийн бэлгэ тэмдгийн талаар олон улс, олон мэргэжилтэн янз бүрийн саналтай байсан. Тухайлбал УГЗ Ховдын Амгалан гуайн зурсан, хэсэг түүхчид мэргэжилтнүүд орсон нэг санал явсан. Тэр санал та нар дээр хэлэлцэгдсэн үү, үзсэн үү?
Д.Маам:-Ардын зураач
Амгалан, ардын зураач Чүлтэм гуай, залуу зураач Тэнгисболд, Гунгаа, Бадрал гэдэг Ленинградын зургийн
сургуулийн оюутан, УГЗ Ховдын өөрийн тань ярьж
байгаа Амаглан, ийм 6-7 төсөл ирсэн.
Тэгээд өөрийн чинь ярьж байгаа тэр төсөл 2 цаг хагасын өмнө миний гар дээр
харамсалтай нь ирсэн. Энэ бол комиссоор хэлэлцэгдээгүй
шууд УБХ орж ирж байгаа ийм төсөл. Харин та мэдэж байсан юм байна. Энэ бол
хожигдож ирсэн төсөл. Пүрэвдагва
өөрийн чинь асуултад маш тодорхой хариулъя л даа.Үндсэн хууль өөрчлөгдөхөөр
өөрчлөгдчихөөргүй монголын ард түмний түүхийг, төр ёсных нь түүхтэй багтаасан
ирээдүйг нэлээн харсан, монголыг онцлогийг, мөн тэр дэлхийн
нэг бүтээгдэхүүн юм шүү, амьд эд эс нь энд монгол явж байгаа юм монгол гэдэг
нэрээр энэ ертөнцийн чихнээ дуурьсалтай, энэ Монгол Улс
байгаа юм шүү гэдгийг дэлхийгээс нь салгамааргүйгээр, тэгэхдээ салгаж
ийм нарийн юмнуудыг харж үзэх гэсэн. Тэгээд тэр
болгон нүдэнд бууж орж ирж байгаа тийм төсөл ховор байх юм. Тэр зарчмыг л гол
болгосон.
Г.Зуунай:- Энэ ажлын төгсгөл рүү өнөөдөр үүнийг оруулж ирдэг нь танилцуулаад болно. Их хуралд оруулж шийдүүлнэ гэдэг үүднээс оруулж ирж байгаа хэрэг үү. Сүлд эв нэгдэл шударга ёс , хийморийг илэрхийлнэ гэснээс биш шонхор байна, морьтой хүн байна гэдэг юм байхгүй. Ямар нэг байдлаар батлахгүй зөвшилцөлд хүргэх гэж байгаа юм уу? Танилцуулаад урлагийн түвшинд авч үлдэх гэж байгаа юм уу? Яагаад үүнийг асууж байна вэ гэвэл Маам гуай зөв ойлгож, реакц, буруу юм уу тийм юм үзүүлээсэй гэж бодож байна. Сайн үг ирээгүй гэж байна. Миний мэдэж байгаагаар сүлд дууны аяыг зохионо, үгийг зохионо гэсэн уран бүтээлч, бас бус нэлээд улсууд сайн дураараа явж байгаа. Сонин дээр хэдэн үг гарснаас бус үгийг нийтийн дунд зарлаагүй. Мэргэжлийн хүрээнд гээд жинхэнэ улсууд оролцох боломжгүй ийм юм явагдаж байгаа юм биш биз. Далбаагаа болиод туг сүлд гээд яриад явж байна. Сүлдэн дээр комисст байгаа улсын санал хүртэл зөрж байна. Есөн хөлтэй туг гээд буруу юм явж хүртэл явдаг. Тэр чинь 9 манжлагатай болохоос ганц хөлтэй туг, сүлд хоёрын хооронд ямар юм ойлгож байна вэ? Би санал асууж байна. Маам гуай хариулах болов уу?
Д.Маам:-Ямар нэгэн тийм цөөн дотор болсон юм байхгүй. Ил тодоор болсон. Ажлын хэсэг ажлаа хийж байгаа шүү дээ. Ажлаа аль болохоор сайн л хийцгээе гэж байгаа. Манай ажлын хэсэг ч өөрцгүй. Зарим хүний нэр ороогүй, ийм тийм юмыг би сайн мэдэхгүй байна. Ерөнхийлөгчийн гарын үсэг зурсан ийм бичиг байна. Дарааллын хувьд 11, 12 гээд явсаар байгаад ингэлээ л дээ. Энэ хоёр зураач ажлын хэсгийн бусад хүмүүсүүд энд өчигдөр өглөөнөөс эхлээд суугаад хүлээж байгаад орж ирж байгаа юм. Нийтлэгдсэн шүлэгнээс бусад шүлэгнүүдийг “Ардын эрх“ сонин нийтлэх боломж байхгүй гэдгээ надад хэлсэн. Тэр хоёр зураачийн сүлдийг тайлбартай нь тавьж хэвлүүлсэн шүү дээ.
Г.Зуунай:- Та нарын шалгаруулсан гурав дахь зураач нь хэн
бэ?
Д.Маам:- Тэр 6-7 төслөөс энэ хоёрын төслийг авсан.
Үүнийг айргийн 5 морь шиг 1, 2, 3 гэж дугаарласан юм бидэнд байхгүй. Харин
нэлээд хэдэн удаа хүмүүсийг дахиж зуруулсан. Сайн зураач нь бол дахин зурахгүй
бөгөөд ирээгүй ийм явдлууд байгаа л даа.
Р.Гончигдорж:-Завсарлагаагаа түр хойшлуулъя. Эхлээд ардын зураач Чүлтэм төслөө танилцуулъя.
Чүлтэм:
-УБХ-д би хоёр төсөл оруулж байна. Нэг дэх хувилбар бол
дугариг хэлбэртэй төрийн сүлд, мөнх тэнгэрийг зөгнөсөн бэлгэдсэн хөх дэвсгэртэй Монгол Улсын 4 төрийн сүлдийг нэгтгэсэн цагаан туг байрлуулсан байна. Ямар 4
төрийг төлөөлж байгаа юм бэ гэвэл нэгдүгээрт, Хүннү улсын Модун Шаньюгийн хаанчлалын
төрийг 2200 жилийн өмнөх төрийг бодолцсон. Тэр нар, сар, гал гурвыг оруулж байгаа
юм. Хоёрдугаарт нь, Чингис хааны монгол гүрнийг төлөөлж Чингисийн 9 туг, цагаан
тугийг голд нь авч байгаа юм. Гуравдугаарт, олноо өргөгдсөн Богд хаант төрийн
тэмдэг, соёмбо дүр авч байна. Бүгд найрамдах улс 1924 онд соёмботой байсан.
Ингээд 3 тэмдэгт нийлээд 4 төрийн бэлгэдлийг төлөөлж байгаа юм. Яагаад үүнийг
авч байна вэ гэвэл энэ Их цаазын төсөлд энэ санаа бий.
Монгол Улсын төрийн сүлд бол дугариг хэлбэртэй. Монгол Улсын
тусгаар тогтнол, төрт ёс, түүх соёлын уламжлал, үндэсний эв нэгдлийг хадгалсан
ийм санааг би тусгаж авч байна. Эндээс 4 төрийн сүлдийг төлөөлүүлэн алтан
соёмбоо голд нь хийгээд түүнийхээ дэвсгэр дээр нь 4 төрийн бүх үед хадгалагдаж
явсан нар, сар, гал гурвыг оруулаад сүлд бүтэж байна. Үүний дор нь үндэсний эв
нэгдлийг, дотоодын эв нэгдлийн төлөөлүүлсэн баруун гартаа 5 сум атгаж барьсан
морьтой хүн байгаа. 5-ны өдрийн сонин
дээр нийтлэгдсэн вариант дээр тэр зургийг эртний хадны зураг хүрлийн үеийн
дүрслэл хэлбэрээр уламжлалт дүрсээр зурсан. Тийм байгаа. Энэ дээр орчин үеийн
байдлаар дүрсэлсэн, тэр нь бол муу болчихож байна билээ.
Ингээд ер нь санаа нь түрүүчийнхээ юмыг баяжуулаад үндэсний эв нэгдлийг
бататгаж байгаа. Ингээд цагаан хүрээтэй байна, цагаан хүрээ бол төрийн сүлд,
манай төрийн үйл хэрэг оюун санааг үзүүлсэн. Өнгө бол хөх, цагаан, алт гэсэн
ийм 3 өнгөтэй өөр олон өнгө байхгүй. Миний нэгдүгээр хувилбар энэ.
Хоёрдугаар хувилбар бол их цаазын төсөл хэлэлцэж байх явцад
хуучин сүлдээ хэвээр нь үлдээе гэсэн санал ч гарсан. Тийм учраас давхиж байгаа морьтой хүнийг
үлдээсэн.Түүнийг зурахдаа ард нь байгаа зураг шиг уул, ус, цар түүнийг хасаад
хөх дэвсгэр, хөх тэнгэр дээрээ давхиж яваа морьтой хүн. Дээр нь алтан соёмбоо хийсэн,
сүлдний доод хэсэгт бэлгэдлийн 5 санаа хадгалсан тэмдэг зурсан. Энэ бол
нэгдүгээрт мал аж ахуйг төлөөлөн, мал сүргийг тамгалдаг “сүрэг тамгын” хээг
цэцгийн дунд зурсан. Гуравдугаарт, төв азийн болоод ялангуяа монголчуудын
зохион бүтээх үйлдвэрлэх сэтгэлгээг үзүүлж цөн арааг үзүүлнэ. Яагаад цөн арааг
авсан юм бэ гэвэл монголчуудын хүн төрөлхтний соёл
иргэншилд оруулсан нэг алдартай бүтээл бол тэрэг юмаа. Монголчуудын
техникийн сэтгэлгээг илэрхийлсэн 4 дугуйтай тэрэгний зураг хад чулуун дээр
тааралддаг дугуйтай тэргийг /4/ одоогоос 4000 жилийн өмнө монголчууд хийдэг
байсан тухай манай орны нэлээн хэдэн аймагт 50-иад ийм хадны зураг
байна. Энэ бол зохион бүтээх сэтгэлгээ. Үүний тул энэ цөн арааг хийсэн. Арааны
тогтолцоо одоо ч гэсэн санаагаа алдахгүй явж байгаа гэж ойлгож байгаа. Үгүй юм
бол нөгөө талаараа хөдөө аж ахуй дахь санааг ингэж харуулж байгаа. Тэр араа
гэдэг хэдий цөн ч гэсэн оройны нь тогтолцоо юм. Тэр “сүрэг тамгаар” хөдөө аж
ахуйг харуулах гэж оролдсон юм. Үүний дор нь цагаан цэцэгтэй бусад нь
түрүүчийнхтэйгээ адилхан ийм хоёр дахь хувилбар энэ. Түүхчдээс соёмбыг хэрэглэж
болохгүй гэсэн ярианууд гарсан. Тэд хоёр үндсэн чиглэлээр хэлсэн. Нэгдүгээрт,
соёмбо гэдэг бол гаднын юм. Нэр нь гаднынх, тэмдэг нь ч гаднынх тэр чанараа
гаргахгүй байна гэсэн. Хоёрдугаарт, соёмбо нь 17 дугаар зууны үед гарсны хувьд манай хоёр
мянган жилийн түүхтэй төрийн түүхийг богиносгосон гэсэн. Энэ саналыг хүлээж
аваад соёмбо дангаар байсныг болиод Чингис хааны цагаан
туг, дээдэд бусад бэлгэдлийн зүйлийг оруулж үлдээсэн юм. Соёмбо ямар ч байлаа
гэсэн манай хоёр удаагийн түүхэн дурсамж, төрийн сүлд би хүндэтгэж үзэж байгаа
юм. Ингээд миний тайлбарлах санаа дууслаа. Их баярлалаа.
Үргэлжлэл бий.
Эх сурвалж: Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж