СЭЛЭНГЭ: Дэлхийн өвийн жагсаалтад Амарбаясгалант хийдийг бүртгүүлнэ

ӨВ СОЁЛ
otgontsetseg@montsame.mn
2022-07-29 13:03:01

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Улс орнуудын өөрсдийн үндэстний дархлаагаа хамгаалах, таниулах, өвлүүлэх үйл хэрэгт "Дэлхийн өвийн жагсаалт" чухал ач холбогдолтой байдаг аж. Тухайлбал соёл уламжлал болон газар нутаг гээд олон төрөл aнгиллаар энэхүү жагсаалтанд улс бүр өөрийн үнэт өвөө албажуулан бүртгүүлдэг юм байна. Эл Дэлхийн өвийн урьдчилсан жагсаалтад одоогоор бүртгүүлэхээр төлөвлөсөн 12 газар Монгол Улсад байдаг байна.

Дээрх 12 газрын соёлын ангилалд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум дахь Амарбаясгалант хийд, түүнийг хүрээлсэн тахилгат, соёлын дурсгалт газар багтжээ.

Амарбаясгалант хийд нь Монгол Улсын Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт, Бүрэнхаан уулын бэлд, Ивэн голын хөндийд орших Буддын шашны томоохон хийд юм. Манжийн Найралт төв хааны зарлигаар Өндөр гэгээн Занабазарын дурсгалд зориулж тухайн үед Их Хүрээ байрлаж байсан газар тус хийдийн барилгуудыг бүтээсэн байдаг. Анх 1727 онд барьж эхлээд 1736 онд дуусгасан түүхтэй. 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үеэр хийдийн барилга ихээхэн сүйтгэгдсэн аж. Энэ үед тус хийд нь 207 м урт, 175 м өргөнтэй хэрэм бүхий 40 гаруй сүм, дугантай байжээ. Харин одоо уг хэрэм дотор 28 сүм, дуган байгаа гэнэ. 1943 онд хийдийг улсын хамгаалалтанд авчээ. Улмаар 1988 онд уг хийдийг дахин сэргээх ажил ажил эхэлж, бурхдын хөргийг Энэтхэгт бүтээлгэсэн байна.

Холбоотой мэдээ