ДОРНОГОВЬ: Хурдан азарганы уралдаанд Ч.Идэрхүүгийн зээрд халзан түрүүллээ

ОРОН НУТАГТ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-07-29 14:05:30

Дорноговь/МОНЦАМЭ/.Дорноговь аймаг байгуулагдсаны түүхт 90, 91 жилийн ойн баяр наадмын хурдан азарганы уралдаанд нийт 60 гаруй хурдан буян гарааны зурхайгаас эргэснээс Сайхандулаан сумын уаяч Ч.Идэрхүүгийн зээрд халзан азарга түрүүлж түрээ магнай боллоо.

Харин аман хүзүүнд Замын-Үүд сумын уяач Д.Баяржаргал ын хээр азарга, айргийн гуравт  Улаанбадрах сумын уяач Д.Энхсүлдийн сартай хээр, айргийн дөрөвт  Сайхандулаан сумын уаяч С.Хүрэлсүхийн бор азарга, айргийн тавд  Дэлгэрэх сумын уяач  Л.Очирпүрэвийн хул хурдлав.

Холбоотой мэдээ