Аймгийн Засаг дарга Тахарын албаны үйл ажиллагаатай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-02 18:06:44

Өмнөговь аймгийн Тахарын албаныхан үйл ажиллагаагаа танилцуулахаар аймгийн Засаг дарга болоод ЗДТГ-т хүсэлт тавьсны дагуу Засаг дарга энд ажиллалаа.

3-р тойргийн Тахарын алба нь 34 албан хаагчидтай, аймгийн төвд 1, Ханбогд сумын 1, Дундговь аймгийн төвд 1 гэсэн зохион байгуулалттайгаар шүүхийн 3 байртай үйл ажиллагаагаа явуулдаг байна. Уг алба нь шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч хохирогчийг хамгаалах, яллагдагч ялтныг хуяглан хүргэх, яллагдагч болон гэрчийг албадан ирүүлэх, ялтан шилжүүлэх, оргон зайлсан яллагдагч ялтныг эрэн сурвалжлах зэрэг хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлдэг. З-р тойргийн Тахарын үйл ажиллагаатай аймгийн Засаг дарга танилцаад орон нутгаас нэн шаардлагатай асуудлыг шийдвэрлэхээ амлалаа. Тус албанд одоогийн байдлаар түрээсийн байранд байрладаг, мөн гэрч хохирогчийн байрлах байр, шатахуун бага зарцуулдаг автомашин дутагдалтай байгаа юм. Засаг дарга түрээсийн байранд төлдөг мөнгөөрөө хуучин аймгийн Тээвэр автозамын газар байсан байрыг засварлан орохыг шийдээд бусад асуудалд дэмжин хамтарч ажиллахаа илэрхийлсэн юм.   

УИХ-аар 2013 оны 7-р сарын 5-ны өдөр байгуулагдсан Тахарын албаны тухай хуулиар эрхзүйн үндэс тодорхойлогдож, ЗГ-ын 2014 оны 1-р сарын 11-ний өдрийн Агентлаг байгуулах тухай 07-р тогтоолоор ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг  Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Тахарын ерөнхий газар байгуулагдан ажиллаж эхэлсэн. Харин Өмнөговь аймагт 3-р тойргийн Тахарын албан өнгөрсөн оны 3-р сарын 9-ний 167-р тогтоолоор байгуулагдсан юм. 

Өмнөговь  С.Сумьяа

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд