Яармагийн замын засвар эхэлж ачаалал ихэсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2022-08-01 12:45:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлах тухай А/723 дугаар захирамжийн дагуу зам засварын ажил эхэлсэнтэй холбоотой зарим байршлуудад замын хөдөлгөөнийг хязгаарлаад байна.

 

Үүнд: Макс Моллын баруун талын уулзвараас Энэбишийн өргөн чөлөө буюу Ахуй үйлчилгээний уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг 2022 оны долдугаар сарын 30-ны өдрөөс өнөөдрийн /2022.08.01/ 06:00 хүртэл хэсэгчлэн хааж засвар, шинэчлэлтийн ажил хийж гүйцэтгэжээ.


Яармагийн авто замын явган хүний нүхэн гарцын зам барилгын ажил өнөөдрөөс/2022.08.01/ энэ сарын 11-ний хооронд зүүнээс баруун чиглэлийн хөдөлгөөнд, наймдугаар сарын 11-ээс наймдугаар сарын 22-ны хооронд баруунаас зүүн тийш чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохион байгуулалтад тус тус өөрчлөлт оруулан явган хүний нүхэн гарц байгуулах ажил хийгдэж  байна.


Иймд иргэд жолооч та бүхэн энэ хугацаанд тэмдэг тэмдэглэгээний дагуу хөдөлгөөнд оролцож, явганаар хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар гарч хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно  уу.





Холбоотой мэдээ