Трамп: Обама "Лалын улс"-ыг үүсгэн байгуулсан

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-08-12 10:44:49

ВАШИНГТОН. /ВВС/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама бол “Лалын улс” бүлэглэлийг үүсгэн байгуулагч юм гэж Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трамп мэдэгджээ.

“Тэд Ерөнхийлөгч Обамаг хүндэтгэдэг. Обама бол “Лалын улс” бүлэглэлийг үүсгэн байгуулагч” гэж тэрбээр Флорида муж улсад явуулж буй кампанит ажлынхаа үеэр мэдэгджээ.

Мөн тэрбээр, Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Хиллари Клинтон “Лалын улс” бүлэглэлийг хамтран үүсгэн байгуулагч гэж мэдэгдсэн байна.

Харин Хиллари Клинтон Трампын мэдэгдэлтэй холбогдуулан, “дэмий балай юм ярьж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хэлээд байдгийг давтаж байна” гэж түүнийг буруушаажээ.

Трамп пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ спортын хэллэг ашиглан, “Барак Обама, Хиллари Клинтон нар “Лалын улс” бүлэглэлийн хамгийн үнэ цэнэтэй тоглогчид байсан” гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ