Гал түймрийн аюулаас 115 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд 7 дугаар сарын 25-наас 8 дугаар сарын нэгний өдрүүдэд бүртгэгдсэн гал түймрийн 13, аврах ажиллагааны 9, нийт 22 удаагийн дуудлага хүлээн авсан байна.
Эдгээр дуудлагын мөрөөр
Гал түймэр унтраах, аврах ангиуд үүрэг гүйцэтгэж гал түймрийн аюулаас 115 сая
төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа.
Он гарсаар нийслэлийн
хэмжээнд ахуйн гал түймрийн 1213, ой хээрийн түймрийн 5, аврах ажиллагааны 122
буюу нийт 1340 удаагийн дуудлагатай байна.