ДАРХАН-УУЛ: ШУА-ийн эрдэмтэд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлнэ

ОРОН НУТАГТ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-08-19 21:58:25

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймаг Шинжлэх ухааны академи өчигдөр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.




Энэ хүрээнд:

1. Байгальд ээлтэй "Цэвэр хот” (хог хаягдлын менежмент)

2. Бохир усны асуудлыг шийдвэрлэх цэвэршүүлэх

3. Архиелоги болон Өв уламжлалаа дээдэлсэн иргэн (сургалт, контент)

4. Ногоон Дархан-2032 хөтөлбөр

5. Хөрсний бохирдлыг бууруулах, лагийг үнэргүйжүүлэх

6. Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн

7. Импортыг орлох бүтээгдэхүүнийг кластерын зарчмаар хөгжүүлэх зэрэг чиглэлүүдэд хамтран ажиллахаар болсон аж.


Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал холбогдох удирдлагуудын хамт Шинжлэх ухааны академын Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал, доктор Л.Жаргалсайхан тэргүүтэй эрдэмтэн судлаачдыг хүлээн авч уулзан цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.


Тухайлбал: ”Тэр бум мод” үндэсний хөдөлгөөн “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэгийн хүүхдүүд, сургуулийн бага, дунд ангийн сурагчдад модны үрсэлгээ бэлтгэх мэдлэг арга зүйг зааж сургах сургагч багш бэлтгэх, мод тарихаар төлөвлөсөн зурвас, цэгүүдэд шинжилгээ хийж хөрсний үржил шимийг тодорхойлох, хамгаалалтын зурвас байгуулах тал дээр хамтран ажиллахаар боллоо.


Мөн аюултай хог хаягдал болон ахуйн хог хаягдлыг дахин боловсруулах, хог хагядлын бүтцийн судалгаа хийхэд эрдэмтэд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэхээр боллоо.

 

Холбоотой мэдээ