“Запорожье” станц цахилгаан түгээх сүлжээнээс салсны дараа эргэн холбогджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-08-26 08:48:51

КИЕВ. /DW/. Оросын цэргүүдийн хяналтад байгаа “Запорожье” атомын цахилгаан станц цахилгаан түгээх үндэсний сүлжээнээс салсны дараа эргэн холбогдсон талаар Украины төлөөлөгчид мэдээлжээ.


Украины “Запорожье” станц пүрэв гарагт цахилгаан сүлжээнээс салсны дараа эргэн холбогдсон гэж Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн /МАГАТЭ/ мэдэгдэлд дурдсан байна.


“Украины талын мэдээлснээр, станц пүрэв гарагт хоёр удаа цахилгаан сүлжээнээс салсан ч эргэн холбогдсон” гэж Австрийн Вена хотноо төвтэй тус байгууллага мэдээлээд, цахилгаан хангамж тасалдсан шалтгаан одоогоор тодорхойгүй байна гэв.


Атомын цахилгаан станц цахилгаан түгээх үндэсний сүлжээнээс пүрэв гарагт түүхэндээ анх удаагаа салсан талаар Украины төрийн өмчит “Энергоатом” компани урьд нь мэдээлээд байжээ. 

Холбоотой мэдээ