Н.Жокович АНУ-ын нээлттэй тэмцээнд оролцох боломжгүй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2022-08-26 16:19:35

ВАШИНГТОН. /BBC/. Сербийн теннисчин Новак Жокович АНУ-ын Нью-Йорк хотноо ирэх даваа гаргаас эхлэх нээлттэй тэмцээнд оролцох боломжгүй болсон талаараа мэдэгджээ.


Тэрбээр “COVID-19”-ийн вакцинжуулалтын статусынхаа улмаас энэ оны нэгдүгээр сард болсон Австралийн нээлттэй тэмцээнд оролцож чадаагүй юм.


Харин АНУ-ын хувьд 2021 оны есдүгээр сараас хойш вакцинд хамрагдаагүй гадаадын иргэдийг хилээр нэвтрэхийг хориглосон тул Сербийн теннисчин мөн л тэмцээнд оролцох боломжгүй болжээ.


Н.Жокович АНУ-ын нээлттэй тэмцээнд өрсөлдөнө гэж найдаж байсан боловч пүрэв гарагт “Twitter” хуудсандаа Нью-Йоркт болох тэмцээнд оролцох боломжгүй болсон талаараа жиргэсэн байна.


Өдгөө 35 настай тэрбээр энэ оны долоодугаар сард “Их дуулга”-ын 21 дэх түрүүгээ хүртсэн юм. Энэ нь Испанийн теннисчин Рафаэль Надалийн эзэмшдэг амжилтаас нэгээр дутуу байгаа бөгөөд тэрбээр амжилтаа ахиулах дахин нэг боломжоо алдаж байна. 

Холбоотой мэдээ