Сөүл хотын Түндэмүн дүүргийн Засаг даргатай уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-08-29 12:58:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан БНСУ-ын Сөүл хотын Түндэмүн дүүргийн Засаг дарга И Пил Хён, Иргэдийн хурлын дэд дарга Жон Сон Ён, Иргэдийн хурлын төлөөлөгч И Гю Со нартай уулзлаа.


Уулзалтын үеэр 10 дугаар сард БНСУ-ын Сөүл хотноо бизнес эрхэлж буй залуусыг дэмжих, Монгол улсын үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг экспортлох боломж нөхцөлийг нэмэх, хоёр орны бизнесийн харилцан түншлэлийг өргөтгөх, зах зээлд хамтран ажиллах зорилгоор “Монголд үйлдвэрлэв-2022” зохион байгуулах үзэсгэлэн худалдааны талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ талбай гаргаж өгөхөд дэмжих хүсэлт тавилаа.


Мөн Монголын ижил төстэй байгууллагуудыг холбох, ЖДҮЭ-дэд харилцан туслалцах зэрэг ажлын хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцсоныг ЖДҮГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ