ДОРНОГОВЬ: Залилангийн гэмт хэрэг нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-09-05 17:10:36

Дорноговь/МОНЦАМЭ/. Энэ оны наймдугаар сарын байдлаар Дорноговь аймагт залилах төрлийн гэмт хэрэг 93 бүртгэгджээ. Энэ нь өмнөх оныхоос бараг гурав дахин нэмэгдсэн байна.

Иргэд залилах гэмт хэргийн хохирогч болж байгаа гол шалтгаан нь цахим орчинд өрнөж буй ямар нэгэн хуурамч худалдаа арилжаа үйлчилгээний зар, цахим худалдаа, орон байрны зарын түрээс зэрэг байдалд итгэж мөнгөн шилжүүлэг хийдэг  нийтлэг зүйл ажиглагдаж байгаа гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.

Тиймээс иргэдийг цахим орчинд хувийн мэдээллээ ил тод тавихгүй байх, хуурамч мэдээлэлд автахгүй байхыг анхааруулж байна.

Холбоотой мэдээ