БАЯНХОНГОР: Үндэсний өв соёлыг сурталчлах өдөрлөг болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-09-07 18:02:28


Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ сарын 9-ний өдөр Үндэсний өв соёлыг сурталчлах өдөрлөгийг Баянхонгор хотноо зохион байгуулна. 

Тус өдөрлөгийг энэ сарын 5-11-ний өдөр Баянхонгор аймагт болж буй “Говийн чоно-2022” Олон улсын дадлага сургуульд оролцож буй 300 гаруй төлөөлөгчдөд зориулан зохион байгуулж байгаа аж.

Дадлага сургуульд Монгол Улс, АНУ-ын талын зохион байгуулагч, сургагч багш нараас гадна Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, яам, агентлаг, төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, Говь-Алтай, Завхан, Өмнөговь, Дундговь, Өвөрхангай аймаг, Вьетнам, Их Британи, Непал, Тайланд, Шри Ланка, Шинэ Зеланд, Бангладеш улс, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага, хүмүүнлэгийн байгууллагын төлөөлөл оролцож байна.

Холбоотой мэдээ