Соёл спортын цогцолбор 11 дүгээр сард ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-08-16 11:05:48

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын бүтээн байгуулалттай аймгийн удирдлагууд танилцах үеэр Соёл спортын цогцолборыг энэ оны 11 сард ашиглалтанд өгнө гэж барилгын гүйцэтгэгч компанийхан хэллээ.

Өмнөговь аймгийн хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Соёл спортын цогцолборыг барьж байгуулхаар болж 2011 онд барилгын ажлыг эхлүүлсэн юм. Гэрээний дагуу  2012 оны 6 дугаар сарын 20 ашиглалтанд оруулах байсан ч барилгын ажил өнөөдрийг хүртэл дуусаагүй байна. Орон нутгийн төсвөөс 2.2 тэрбум, Оюутолгой ХХК-ийн хөрөнгө оруулалтаар 2.2 тэрбум төгрөгийн өртөгтэйгөөр “Аж констракшин” ХХК барилгын ажлыг гүйцэтгэж байгаа ажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

 

Холбоотой мэдээ