Сонгогчийн боловсролын сургалт зохион байгуулахад дэмжих хүсэлт хүргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-09-08 08:39:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгуулийн ерөнхий хорооноос сонгогчийн боловсролын сургалт, үйл ажиллагаа явуулахад зохион байгуулахад дэмжиж, хамтран ажиллах хүсэлтийг БШУЯ-нд хүргүүлжээ.


Тодруулбал, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн дагуу тус хорооноос энэ сарын 6-нд БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд албан тоот хүргүүлсэн байна. Уг албан тоотод сургалт, үйл ажиллагаа зохион байгуулахад дэмжих, БШУ-ны сайдын 2019 оны А/390 дугаар тушаалаар баталсан “Иргэний ёс зүйн боловсрол” сургалтын хөтөлбөрт “Сонгуульд оролцож, саналаа өгөхийг ач холбогдол, нийгэмд үзүүлэх ач холбогдол” сэдвийн агуулгыг нэмж тусгах асуудлыг судалж, шийдвэрлэхийг хүссэн байна.


СЕХ сонгуулийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, “Хариуцлагатай сонгогч” бэлтгэх сургагч багш нараар дамжуулан энэ оны 9, 10 дугаар сард ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдыг сургалтад хамруулахаар төлөвлөөд байна.

Холбоотой мэдээ