Баян-Өлгийн ИТХ дахь сөрөг хүчнийхэн мэдэгдэл гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-08-16 16:40:24

Баян-Өлгий аймгийн ИТХ дахь АН-ын бүлгийнхэн аймгийн Засаг дарга, хурлын дарга нарт мэдэгдэл өргөн барив.

Уг мэдэгдэлд «Суат» компани болон Өлгий хотын нэгдүгээр бага сургууль, Толбо сумын бүрэн дунд сургуулийн захирлуудыг ажлаас нь хууль бусаар өөрчилсөнтэй холбоотой өгсөн шаардах бичгийн хариуг нэхсэний дээр аймгийн ЗДТГ-ын дарга, зарим хэлтсийн дарга нар амралттай, албан томилолтоор явсан үед нь ажлаас халсан, ЗДТГ-ын дарга болон хурлын нарийн бичгийн дарга нарыг хуулийн дагуу томилоогүй, улс төржих, өшөө авах маягийн иймэрхүү үйлдэл даамжирвал бид эсэргүүцлийн хурц хэлбэрт шилжинэ гэж тэд мэдэгдэв.

Харин удирдлагын зүгээс тэдэнд, улс төржөөд байгаа хэрэг биш бид аймаг орон, ард иргэдийнхээ эрх ашиг, эрэлт хүсэлтийн дагуу ажиллаж байна. Өвлийн бэлтгэл ажил идэвхтэй явагдаж, сургуулиудын хичээл эхлэх гэж байгаа болон байгалийн гамшигт өртсөн хэдэн зуун иргэний өвлийн сууцыг босгох ажил явагдаж байгаа энэ үед ажил гүйцэтгэдэг хариуцлагатай ажилтнуудаа хүлээж суух боломжгүй тул ийм шийдэлд хүрлээ. Шаардлага, мэдэгдлийн хариуг дараа өгнө гэж хариуллаа.                          

  Ш.Айзаря

Холбоотой мэдээ