Гурван сумын долоон иргэний төслийг холбогдох яаманд хүргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-10-03 22:37:32

Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн “Төсөл сонгон шалгаруулах дэд хороо” гурван сумын долоон аж ахуйн нэгж, иргэний материалыг Аж үйлдвэрийн яамны ЖДҮД санд хүргүүллээ.

2015 онд Монгол Улсын Засгийн Газар уг санд 500 сая төгрөг хувиарласнаас банкны шалгуур үзүүлэлт хангасан долоон иргэн, аж ахуйн нэгж 224,3 сая төгрөгийн зээлд хамрагдсан аж. Иймээс үлдэгдэл санхүүжилт дээр дахин сонгон шалгаруулалт зарлаж, дэд хорооноос дэмжсэн төслүүдийг холбогдох яаманд хүргээд байгаа юм.

Ш.Шүрэнцэцэг

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд