ТӨВ: Зохиомол хээлтүүлгийн ажил хийж байна

ОРОН НУТАГТ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-09-15 10:19:38

Төв /МОНЦАМЭ/ Зуунмод сумын нийт 100 толгой үхрээс 63 толгой үхэрт зохиомол хээлтүүлгийн ажил хийж гүйцэтгэл 63 хувьтай явж байна. Тус ажлыг Малын удмын сангийн үндэсний төвийн гэрээт мал үржүүлгийн техникч хариуцан ажиллаж швицийн бор, симменталь, хар тарлан, ангус үүлдрийн бухын гүн хөлдөөсөн үрээр зохиомол хээлтүүлгийн ажлыг хийж байгаа юм. 


Малын генийн санг хамгаалах биотехнологийн ололтыг нэвтрүүлэх хөдөлгөөн өрнүүлэх тухай Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын А/108 тушаал, Төв аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар "Шинэ хөдөө" Малын чанарыг сайжруулах төслийн хүрээнд уг ажлыг 9 дүгээр сарын 1-ний өдрөөс зохион байгуулж байна. 

Зохиомол хээлтүүлэг нь мал сүргийг өсгөн олшруулах явдалд ач холбогдол бүхий үйл ажиллагаа бөгөөд ердийн хээлтүүлгийн үед нэг хээлтүүлэгчид оногдох малаас 3-4 дахин эм малыг үржлийн чанар сайтай эр малаар хээлтүүлэн үржүүлэх бололцоог олгодог гэдгээрээ давуу талтай аж.


Холбоотой мэдээ