ДОРНОГОВЬ: Захын гэр хороолол руу авто зам тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-09-15 15:20:17

Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд сумын ЗДТГ-аас хотын нийтийн эзэшлийн талбайг тохижуулах, шинээр авто зам барих ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.


Сайншанд сумын нэгдүгээр багийн нутаг ”75 худалдааны төвийн уулзвараас баруун тийш гэр хорооллоор дамжин Шинэ зуун үйлчилгээний төв цаашлаад офицер хороолол хүртэлх төв замтай холбох 1.1 км асфальт бетон хучилт бүхий дугуйн болон авто замыг төсвийн хөрөнгө оруулалтаар "Дэлгэр Баясах зам" ХХК гүйцэтгэж шинээр ашиглалтад орууллаа.


Авто зам барьснаар хот доторх авто тээврийн үйлчилгээнд дэвшил гарч, захын гэр хороолол руу авто замаар явах боломж бүрдэж байна.

Холбоотой мэдээ