“Шилдэг сургалтын хөтөлбөр” шалгаруулах уралдааныг дүгнэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-03 22:58:03

Дархан-Уул аймгийн Дархан сумын Есдүгээр сургуулиас эрхлдэн БСШУЯ-аас хэрэгжүүлж байгаа “Бага, суурь боловсролын цөм хөтөлбөр”-ийг үр дүнтэй хэрэгжүүлж хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургалтын технологи арга зүйг багш бүрт эзэмшүүлж багаар хамтарч ажиллах хэлбэрийг дэмжих зорилгоор зарласан уралдаанаа дүгнэв.

Уралдаанд тус сургуулийн хичээл, үйл ажиллагааны 17 баг, багш нарын дунд “Шилдэг сургалтын хөтөлбөр” шалгаруулах болзол зарласан байна. Уралдааны дүнг гаргахдаа сургалтын менежерүүд болон багууд бие биенээ дүгнэж онооны дунджаар байр эзлүүлжээ. Тэргүүн байрыг М.Оюунчимэг ахлагчтай “III ангийн баг”, дэд байрыг Ц.Ууганцэцэг ахлагчтай “Биологийн баг”, гуравт Т.Сэлэнгэ ахлагчтай “V ангийн баг”, тусгай байрт Ц.Цэрэнчимэд ахлагчтай “Технологийн баг”, Ц.Ариунаа ахлагчтай “МХУЗ-ын баг”, Х.Баатархүү ахлагчтай “Мэдээлэл технологийн баг” тус тус эзэлж шагнал гардав. “Шилдэг сургалтын хөтөлбөр” шалгаруулахад баг бүр бусад баг, багш нарт өөрсдийн болон хөтөлбөрөө танилцуулж тайлбарлах хэлбэрээр зохион байгуулсан нь багш нар бие биенээсээ суралцаж санаа авах, ажлын байрандаа мэргэжил дээшлүүлэх үр дүнтэй ажил боллоо гэж оролцогсод нь үнэллээ.

                                                                                                                                                    Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд