Дархан сумын удирдлагууд ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн Дархан сумын Засаг дарга сумынхаа ЗДТГ-т ажиллаж байсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэв. НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр жил бүрийн 10 дугаар сарын нэгний өдрийг “Олон улсын ахмадын баяр” болгон тэмдэглэхийг дэлхий нийтэд албан ёсоор тунхагласны дагуу манай улс 1992 оноос эхлэж энэхүү ахмадын баярыг тэмдэглэсээр даруй 23 жил болжээ.
Энэ өдөр улсынхаа хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж уйгагүй зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлууддын өмнө тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэж урамшуулж хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон. Энэ удаагийн ахмадын өдрөөр Дархан сумын ЗДТГ нь 31 ахмадыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэв. Дархан хотын Захиргаа гэж байх үеэс залуу нас, сэтгэл зүтгэлээ зориулж төр түмний төлөө ажиллаж явсан буянтай буурлууддаа сайн сайхныг хүсэн ерөөлөө. Энэ үеэр Дархан сумын 11 дүгээр багийн өндөр настан өдгөө 98 насыг зооглож байгаа И.Бадамгаравыг Монгол улсын Ерөнхийлөгчийн зарилгаар "Алтан гадас" одонгоор шагнасныг сумын Засаг дарга Б.Азжаргал гардууллаа.
Б.Норовсамбуу
Сэтгэгдлүүд