Увсын хөлбөмбөгчид хүрэл медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-08-17 14:47:28

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг “Үндэсний цом -2016” хөл бөмбөгийн цомын аварга шалгаруулах тэмцээн эх орны зүүн хязгаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод өнгөрсөн долоо хоногийн сүүлээр боллоо.

Энэ удаагийн тэмцээнд 15 аймгийн баг тамирчид оролцсон бөгөөд өнгөрсөн жилийн тэмцээний мөнгөн медальт Увс аймгийн шигшээ баг хүчтэй баг гэдгээ дахин нотолж шөвгийн дөрөвт үлдэж хүрэл медаль хүртсэн байна. Тэмцээний тэргүүн байрыг Дорнод аймгийн шигшээ баг хүртсэн бол мөнгөн медалийг Орхон аймгийн шигшээ баг авчээ. Энэ жилийн тэмцээн зохион байгуулалт сайн байснаас гадна шагналын сан өндөр, нийтдээ 30 сая төгрөг байжээ.

Увс аймгийн шигшээ багийн шилдэг тоглогч Б.Хатансайхан энэ удаагийн тэмцээнд нийтдээ 10 гоол оруулсан бол О.Ганцоож нэг гоол оруулсан байна.

Увсын тамирчид энэ удаагийн тэмцээнээс хүрэл медаль хүртсэнээр удахгүй болох Монголын бүх ард түмний спиртикадад оролцох эрх авчээ.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ