Украинд цэргийн тусламж үзүүлэх төлөөлөгчийн газар байгуулах талаар хэлэлцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК. /TASS/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар Нью-Йорк хотноо уулзахдаа Украинд цэргийн тусламж үзүүлэх төлөөлөгчийн газар байгуулах тухай хэлэлцжээ.
Энэ талаар ЕХ-ны Гадаад хэрэг, улс төрийн асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп Боррель даваа гарагт сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
“Өнөөдөр бүх сайд нар Украинд үргэлжлүүлэн тусламж үзүүлэхээр шийдлээ. Бид ЕХ-ны зэвсгийн санхүүжилтийн механизмыг үргэлжлүүлэн амжилттай, үр дүнтэй ашиглах болно. Бид мөн Украинд ЕХ-ны цэргийн тусламж үзүүлэх багийг байрлуулах саналыг үргэлжлүүлэн хэлэлцсэн. Энэ ажил хийгдэж байна, удахгүй тодорхой үр дүн гарна гэж найдаж байна" гэж тэрбээр хэлжээ.
Түүний тэмдэглэснээр, Украинд цэргийн тусламж үзүүлэх ЕХ-ны төлөөлөгчийн газрыг байгуулах шийдвэрийг ирэх 10 дугаар сард болох ЕХ-ны Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар гаргаж магадгүй байна.