“Улсын эх дагина” үзэсгэлэн олны хүртээл болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-09-20 16:31:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/.   “Улсын эх дагина” үзэсгэлэн Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд үргэлжилж байна. 

Үзэсгэлэнд Дондогдулам хатны байгуулан, удирдаж байсан “Сангай” аймгийн буюу ёслолын урлал урлан бүтээж байсан урчуудын бүтээсэн нандин тансаг ур хийц бүхий бүтээлүүд болон хатны өмсөж, эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийг дэлгэжээ.

Монгол, төвд бичиг мэддэг Дондогдулам тухайн үедээ боловсролтой нэгэн байжээ. Түүнчлэн эх дагина өөрийн тамгыг барьж хэрэг шийдвэрлэж байсан бөгөөд түүний удирдлагад Сангай аймгийн уран хатгамалч, барималч, зураач, дархан, бойвчин буюу гуталчин зэрэг 120 гаруй хүн ёслолын хувцас оёж, цутгамал, хөөмөл, танка зураг, зээгт наамал гэсэн олон арга техникээр шүтээний урлалын бүтээлийг туурвиж байсан гэдэг.

 

Загарвардийн хаан нь улс гүрнээ амар хялбар харшлах саадгүй захирахын тулд урьд үйлдсэн агуу их буяныхаа хүчээр хаан төрийн долоон эрдэнэ эзэмшдэг гэж Буддын шашинд үздэг. тиймээс VIII Богд номт хаадын уламжлал ёсоор төрийн долоон эрдэнэтэй болсон нь түүнийг шашны тэргүүнээс төрийн хаан болсныг гэрчилдэг. Төрийн долоон эрдэнийн 3 дахь хатан эрдэнэ.


Монгол Төрийн хатан Сэцэн хан аймгийн Хөвчийн жонон бэйс Цанлигдоржийн хошууны нутагт Цэндийн гэр бүлд 1874 онд мэндэлжээ. Дондовлхам хатанд төрөөс олгосон 3 удаагийн алтан өргөмжлөл түүнийг монгол хятад орос гурван улсад бүс нутгийн хэмжээнд монгол Төрийн хатан гэж хүлээн зөвшөөрсөн явдал юм. Энэ баримт түүнийг монгол төрийн түүхэн дэх хосгүй хувь заяатай төрийн хатан болохыг гэрчилж үлджээ. 1902 онд Чин улсаас “Цагаан дара ноён” цол хүртсэний дараа Эх дагинын үйл ажиллагаа идэвхжиж, Их Хүрээний 28 аймаг дээр нэмэн Эх дагинын аймаг Сангай гэх өөрийн аймгийг байгуулж удирдав. Энэ аймаг нь Дамжандорлиг шүтээнтэй, гар урчууд, оёдолч, хатгамалч нарын 120 гаруй хүнээр ёслолын урлал хийлгэдэг Монголын урчуудын урлалын бие даасан анхны нэгж болсон юм. Дондовлхам нь Хүүхэн хутагтын хүрээний жод лүйжингийн ёсны “Мянган хандмаагийн хурал”-д сууж, Ноён хутагтын лүйжингийн их бага жүд, Сэцэн ханы хуучин уламжлалын Тантонжалбуугийн лүйжингийн жүд дамжлагатай, шашинд сүжигтэй, уртын дуу сайхан дуулдаг хүн байжээ. “Ум а хум базар гүрү бадма сидди хум” гэх Ловон Бадамжунайн тарнийг тоонд нь хүртэл уншсан гэдэг.


Үзэсгэлэн энэ сарын 25-нийг хүртэл олны хүртээл болно.

Холбоотой мэдээ